Категория Мэдээ мэдээлэл Дата2024-04-20


Хорвоо дэлхийг ялдам хонгор ааш, яруу уяхан хоолойгоороо уяраасан Монголын бvх эмэгтэйчvvд, бvсгvйчvvддээ энэ жил зуу дахь жилтэйгээ золгож буй Олон улсын эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах єдрийн мэндийг дэвшvvлээд аз жаргал, эрvvл энх, сайн сайхан бvхний дээдийг хvсэн ерєєе!

Би сайхан бvсгvй

Орчлонгийн сvvдрийг наранд ойртуулах гэж
Охин дуугаа тэнгэрт хадааж тєрсєн - би сайхан бvсгvй
Ижийнхээ сайхныг хугаслан авч мэндэлсэн болохоор
Эгэл тєрхєндєє єєрийн орон зайтай - би сайхан бvсгvй
Надад хайрын дээд нинжин сэтгэл дэлгээтэй болохоор
Надад харах нvдний эгэл бvхэн цогцлоотой болохоор
Надад хамгийн сайхан vрийн тавилан заяатай болохоор
Нартад би єєрийгєє сайхан бvсгvй гэж бардам хэлнэ


Хєх Монголын хацар гоо бvсгvйчvvддээ А.Алтансолонгын бичсэн нэгэн сайхан шvлгийг зориулж байна.


Орчлонгийн сvvдрийг наранд ойртуулах гэж

Охин дуугаа тэнгэрт хадааж тєрсєн - би сайхан бvсгvй

Ижийнхээ сайхныг хугаслан авч мэндэлсэн болохоор

Эгэл тєрхєндєє єєрийн орон зайтай - би сайхан бvсгvй

Зуны цэцэг шиг єнгє тєгс тєрєєгvй ч

Зорсон хєшєє шиг бие хаа тэгшгvй ч

Зургийн хуар шиг хээ тансаг чимэггvй

Залуу насаараа л гоёсон -би сайхан бvсгvй

Чиний харцыг єєр лvvгээ удтал чилээлгэж мэдэх

Чимэг ч vгvй даруухан - би сайхан бvсгvй

Чимээгvйхэн хайрыг чинь зvрхэндээ гэмгvй урьчихаад

Чилийтэл хvлээлгэж мэдэх -би сайхан бvсгvй

Жавар хургасан сэтгэлд чинь хайрын галаа цогшоож

Жаргалд хамтдаа алхлах - би сайхан бvсгvй

Цаг цагийн тоосонд vл гундан чамайгаа чимэх

Цахилах гєрєєс шиг эрдvvхэн - би сайхан бvсгvй

Yйл заяаны учганд би чамайгаа сонгосон хэдий ч

Yнэндээ чиний сэтгэл намайг vгvйлсэн - би сайхан бvсгvй

Yхэхдээ хvртэл чинийхээ хайранд єлгийдvvлчихээд

Єєр ертєнцєд бардамхан алхлах - би сайхан бvсгvй

Надад хайрын дээд нинжин сэтгэл дэлгээтэй болохоор

Надад харах нvдний эгэл бvхэн цогцлоотой болохоор

Надад хамгийн сайхан vрийн тавилан заяатай болохоор

Нартад би єєрийгєє сайхан бvсгvй гэж бардам хэлнэ


Холын бүдэгхэн цагийн
Хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж
Эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх үед минь
Толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи
Эзнээсээ одоо асуу

Шүтлэгтэн биш гэлээ ч би
Шүтдэг ганцхан шүтээнтэй
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй
Одон гаригт би шүтдэггүй
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггүй
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй
Би эмэгтэй хүнийг шүтдэг
Би эх хүнийг шүтдэг
Би ээжийгээ шүтдэг

Би гагцхүү би гэдэг дотоод сэтгэлийг минь
Биеийг минь, хүчин чадлыг минь
Биштэд итгэх итгэлийг минь бүтээсэн
Аугаа их тэр уран хүнд
Амьд баримал, амьд зураг, амьд дууг бүтээж
Бурхан багшаас ч ид чадлаараа давсан
Буурал үстэй бяцхан эмгэний өмнө
Өөрийн эрхгүй өвдөг сөхөрнөм.

Он цаг, хүмүүс хоёрыг бүрхэг байх үеэр
Онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсөн юм ижий минь
Онгойж үлдсэн аавын минь орон дээр
Яруу найргийг бүүвэйлж өсгөсөн юм ижий минь.
Учирсан бэрхийн өмнө унаж сөгдөлгүй
Улирсан сар жилүүдийн хойноос уйлж унжилгүй
Хэлхээ сувдан нулимсаа бүүвэйн дуу болгож
Хэнтий нутгийн боржигон тал дунд
Айлын ганц багана болж явахдаа энэ хүн
Арай ч ийм эмгэн байгаагүй юм

Өнөө харахнээ намрын навч шиг
Өчүүхэн шар эмгэн.
Намрын навч шиг өчүүхэн шар эмгэн
Намрын навч шиг биш хаврын цэцэг шиг
Найган дэлгэрч явсан юм

Найган дэлгэрч явсан хаврын цэцгийг хаврын цэцэг байхад
Наян нэгэн сүлжээ хархан гэзэг нь одоогийн бүсгүйн булчин шиг байхад
Нар шиг залуус сар шиг гэрэлд нь эрвээхэй шиг эргэж хоргож байхад
Алтан дэлхийн бүсгүй хүний
Адармаатайхан хувь заяа
Ард гаралтай энэ хүнээр
Арай хатуу тоглосон юм

Гал цог шиг залуу насны
Ган төмөр шиг бие цогцос
Ганган үзэмж, онгон хайрыг
Гар таталгүй хайрласан мөртлөө
Хамтад нь бас хар толгойг нь цагаан болтол нь
Хайрын сэтгэлээр үүрд өнчрөх
Хатуу тавилан заяасан байна

Эс танихаас панзчин шиг
Эрхэм дотноос архичин шиг
Элдэвтэй хорвоо миний ижийгийн
Элэг зүрх рүү цөм өшиглөж
Эрийг нь булааж, гэрийг нь хоослоод
Энхрий үрсийг нь тэврүүлээд
Ээрэм талын хөдөөгийн нэгэн өвөлжөөнд
Эргэн харалгүй орхисон байна.

Цаг өөр байж
Цагаан гурил үйтэн хуарнаас үнэтэй байж
Цай алт шиг, талх мөнгө шиг байж
Цатгалан панзчид эзэн хаан шиг байж
Бугуйвч бөгжнийх нь оронд
Будааг шанагаар биш ширхэгээр нь тоолох дөхөж байж
Ээмэг даруулганы нь оронд
Эрээн даавууг уртаар нь биш утсаар нь хэмжих шахаж байж

Тэгэвч Монгол хүний сайхан сэтгэлийг тэр дайн
Цуст шанагаараа хэмжиж чадаагүй юм
Тэвчээр, эхийн итгэл хоёрыг
Тэр жилүүд шуугиант зээл дээрээ худалдаж амжаагүй юм
Эрчүүдийн худал үнэн үгэнд итгэж
Эрдэнэ болсон залуу насаа худалдаа нь үгүй ижий минь
Хуруугаа цоортол, нуруугаа бөхийтел ажил хийж
Эргэх дөрвөн улиралд орон гэрээ ганцаараа тэжээсэн юм.

Хүйтэн харанхуй шөнө хотны захад чоно улихад
Хүүхдүүдээ айлгахгүй юм шүү гэхдээ өөрөө айгаагүй юм шиг дүр үзүүлж
Сүх барин сууж
Тэсэхэд бэрх салхи шуурганаар жагтагнаасаа зуурч
Тэнгэр ниргэсэн ширүүн мөндөрнөөр үр хүүхдээ харамлан халхалж
Тэмээгээр орон газар очин чихэр авчирч
Тэр жилүүдэд биднийг юугаар ч дутаалгүй хүн болгосон юм

Бид инээж баясаж, хөөрч элэг бүтэн өсөцгөөсөн юм
Биднээс нуугдаж харин хааяа ижий минь уйлж биднийг хүн болгосон юм.
Ээжийнхээ зовлонг мэдэхгүй бид байн байн л аавыгаа нэхэж
Элэг зүрхнийх нь шархыг урж, хөндөж хүн болсон юм
Гэвч амьдралд өвдөг сөхрөлгүй
Гэрийнхээ ганц алтан багана болж
Гэрэлт хөшөө мэт бат зогсож чадсан юм ижий минь.

Одоо больж дээ зайлуул
Ой ухаан нь уймраа, аймхай болж
Олон үгтэй, амархан баярладаг, амархан гомддог болж
Оочсон цайндаа цацдаг, үмхсэн хоолондоо зогисдог болж
Үг хэлэхээр буруу дуулаад л хатуурдаг болж
Үнс бужигнуулж зуухны өмнө хөөрдөг болж
Үүлэн сүүдэр дайрахад даардаг болчихож
Үдийн цай холдохыг даадаггүй болчихож.

Ийм хүн байгаагүй юм шүү дээ гэж
Ижийгийн тухай бүх хүн ярина
Ийм хүн байгаагүй нь үнээн
Ийм болгосон хүн нь би байна.
Гэвч чи намайг ийм болгосон шүү гэж
Гэмлэж зэмлэж нэг ч удаа хэлээ нь үгүй
Тэнгэр шиг уужим тэвчээртэйд нь
Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэйд нь
Эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэг юм.

Энхрий сэтгэлтэн олончиг надад миний ижий шиг байгаа ч билүү

Эх хүн олончиг намайг миний ижий шиг хайрлаа ч билүү

Эр бие эндэж тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч

Эрх багынх шиг минь уучланхан суудаг

Эвдэрч хүний нүдний булай болсон ч

Эвий дээ эрдэнэ мэт үр минь хэмээн энхрийлэн байдаг

Энэ миний шүтээн.

Өсөхөөс өдий болтол өвдөг сөхрөөгүй

Өнө мөнх миний ганц шүтээн

Өнөөдөр намрын навч шиг болсон

Өчүүхэн шар эмгэн ижий минь миний шүтээн.

Өөр би юуг шүтэх юм бэ?

Р.Чойном




*   *   *   *   *   *   *   *   *   *   *

*    www.rose.do.am - aac  *

*   *   *   *   *   *   *   *   *   *   *


Нийтэлсэн: admin Үзсэн: (2335) Сэтгэгдэл: (2)
Total comments: 1
2011-03-08 9:15 AM
Комментариев:(1)

admin

0  
za bi ajilda ergen orson shvv all odoonoos ta bvhend shin shin medee niitleh bolnoo ta yv hvsej bgaga setegdel bichej bas ngoldcuirass@yahoo.com -d handaj hilj bolnoo

--------------------

Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Календар

«  March 2011  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Хэргэлэгчийн булан

Сэтгэгдэл

2014-09-14
Бичсэн: Зочин:
Текст: admminaa yaj holboo barihuu
2014-02-15
Бичсэн: Зочин:
Текст: Үргэлж.uCoz.Com
2014-01-27
Бичсэн: Зочин:
Текст: balai
2014-01-06
Бичсэн: Зочин:
Текст: Вирустай байна Danger!!! :evil: :nono:
2013-10-27
Бичсэн: Зочин:
Текст: Admin n bitgii bitgii gseer bgad bid 2iin xa4riin romaciig zogsootson bshd
2012-12-26
Бичсэн: Зочин:
Текст: zl sda mine
2012-11-23
Бичсэн: Зочин:
Текст: mi site d zagwar suulgaad ug pls DEXTER gdg zagwar pro_tuvshuu@yahoo.com ruu add
2012-01-02
Бичсэн: Зочин:
Текст: dajgui goy duu shuu busdiigaa bitgii muuhai helj bgaach oorsdoo chadsan ym u

Мини Чат

300

Сурталчилгаа

Туслах


Admin

 
UntaaxaimNNN

Шилдэг хэргэлэгч



admin
Мэдээ: 88
Хүйс: Male
Сэтгэгдэл:90


UntaaXaimNNN
Мэдээ: 63
Хүйс: Male
Сэтгэгдэл:94


enigma
Мэдээ: 23
Хүйс: Male
Сэтгэгдэл:12


GoLDeN_KiLLeR_Snoopy
Мэдээ: 4
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


smith
Мэдээ: 2
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Статик


Total online: 1
Guests: 1
Users: 0