- Хамт байхдаа түүнийг үл ойшоосон дүр эсгэх боловч түүнийг байхгүй үед нүдээрээ хайгаад байна уу? Тэгвэл та дурлажээ.
- Хэдийгээр чамайг инээлгэж, хөгжилтэй
байлгаж чадаж байгаа хүн хажууд чинь байсан ч, чиний нүд, харц зөвхөн
түүн рүү анхаарлаа тавиад байна уу? Тэгвэл та дурлажээ.
- Зөндөө олон мэйлүүд ирсэн ч зөвхөн
түүнээс чинь ирсэн ганц богино мэйл чиний сэтгэлийг хөдөлгөж байна уу?
Тэгвэл та дурлажээ.
- Кинонд явах хоёр тасалбар олоод түүний тухай бодож байна уу? Тэгвэл та дурлажээ.
- Хэдийгээр та өөртөө "тэр бол зүгээр л
найз” гэж хэлсэн ч түүний онцгой дур булаам байдлаас нь харцаа салгаж
чадахгүй байна уу? Тэгвэл та дурлачихжээ.
- Үүнийг уншаад хэн нэгний төрх таны санаанд бууж байна уу? Тэгвэл тэр чинь таны дурласан хүн мөн байна.
|