Японы баруун өмнөд хэсгийн Хоншу аралд 8,8 магнитудын хүчтэй газар хөдөлж зургаан метрийн өндөртэй цунами үүсчээ. Түүний нөлөөгөөр Токио хотод байшин барилгууд чичрэн оршин суугчид гэр орноосоо гарцгаасан талаар ВВС-гийн шуурхай мэдээгээр дамжууллаа. Токио хотоос 400 км зайд энэ газар хөдлөлт болсон байна. Осака хотод ч газар хөдлөлтийн нөлөө мэдрэгджээ. Мөн Синхуа агентлагийн дамжуулснаар Японы газар хөдлөлт судлалын агентлаг 7,9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж байгаа ч АНУ-ын газар зүйн агентлаг 8,8 магнитудын хүчтэй байсан хэмээжээ. Цунами Гуам, Тайвань, Филиппин, Индонез, Хавайд ч нөлөөлж болзошгүй байгаа аж. Японы нийслэл Токио хотод гуравдугаар сарын 11 буюу өнөөдөр өдрийн 14:46 /орон нутгийн цагаар/ цагт 8,8 баллын газар хөдөлсөн тул Японд онц байдал зарлаад байна. Бид газар дээрээ байдал ямар байгаа талаар Токио хотод сурч буй Монгол оюутан Б.Цолмонтой холбогдлоо. Түүний мэдээлснээр одоогоор олон нийтийн хэвлэлийн мэдээллийн байгууллагуудаас бусад бүх албан газар, сургууль цэцэрлэг, дэлгүүр үүдээ бариад байгаа бөгөөд Японы иргэд ихэд айдастай байгаа аж. Токио хотод хэчнээн хэмжээний хор хохирол учирсныг одоогоор тооцоолоогүй байгаа ба хотын төв хэсгээрээ эвдрэл сүйрлийн байдал бага байна гэлээ. Японд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан бусад улсаас японруу хийгдэх байсан нислэгүүд цуцлагдаж эхэллээ. Газар хөдлөлтийн бүсэд буй Нарита зэрэг нисэх буудлыг хаагаад байгаа тул онгоц газардах, хөөрөх хөдөлгөөнийг хориглоод байгаа аж. Улаанбаатар Токиогийн хооронд хийсэн хамгийн сүүлийн нислэг өнөөдөр 9 цагт Чингисхаан нисэх буудлаас Наритагийн нисэх буудал хүрэх нислэг байлаа. --> Www.RoSe.Do.aM <-- | |||||||||
|
asd