Категория Мэдээ мэдээлэл Дата2024-05-05

Майами Хит”-иийн шинэ гурвалыг NBA хатуухан шалгаж, улирлын нээлтийн тоглолтыг нь 2008 оны аварга "Бостон Селтикс”-тэй тааруулж, улмаар эхний хожигдлыг нь амсуулсан. Энэ хожигдлын дараачаар 72-10 гэсэн "Чикаго Буллс” багийн амжилтыг эвдэх тухай яриа гарахаа больсон юм.

Харин өнөөдөр "Бостон Селтикс” "Майми Хит”-ийн талбайд зочлон тоглосон юм. Нэг ёсондоо хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хариугаа авах боломж гарч ирсэн. Мөн энэ тоглолтын нэг онцлог нь 2006 онд аварга цолыг авчирч байсан Шакил О’Нил "Бостон”-ы өмсгөлтэй анх удаагаа "Хит”-ийн талбайд зочилсон явдал байлаа.

Гэсэн ч харамсалтай нь Уэйд, Леброн, Бош нарын хослол энэ удаад ч хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадсангүй. Эхний үеэс л 27:20 харьцаатай хожигдож эхэлсэн бөгөөд улмаар үндсэн цагт 112:107 харьцаатай "Бостон Селтикс” ялалт байгууллаа.

Холбон тоглогч Рондо 16 оновчтой дамжуулалт өгч, Рей Аллен 35 оноо авсан. Харин Кевин Гарнетт 16 оноо, 13 удаагийн самбараас бөмбөг авалт, багийн ахлагч Пол Пийрс 25 оноо авчээ.

Тэдний эсрэг Леброн 35 оноо, 10 удаагийн самбараас бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалт, Крис Бош 15 оноо, 7 бөмбөг авалт хийжээ. Харин багийн лидер Двэйн Уэйд хийсэн 12 довтолгооныхоо 10-г нь алдаж, ердөө найман оноо авсан байна. Төгсгөлийн мөчид түүнд бөмбөг ч өгөхгүй байсан нь довтолгоонд муу оролцсонтой нь холбоотой биз ээ.

Зөвхөн Леброн бүх зүйлийг ганцаараа хийх гэж оролдож байсан ч амжилтанд хүрээгүй юм (Яг л "Кливлэнд Кавалиерс”-т байсан шиг). Энэ бүхнийг харж суусан "Майами Хит” багийн үйл ажиллагааны ерөнхийлөгч Пат Райли сэтгэл дундуур байгаа нь харагдаж байлаа.

Магадгүй Эрик Споелстраг ажлаас нь чөлөөлж, өөрөө багийн ерөнхий дасгалжуулагчийн ажлыг авах хугацаа нь төлөвлөсөн хугацаанаас нь өмнө хийгдэж болохоор байна. Эс бөгөөс "Майами Хит” багаас энэ улиралд амжилт хүлээх хэрэггүй бололтой.

Нэмэлт мэдээллийг хүргэхэд тус баг сайн холбон тоглогчдын эрэлд гараад байгаа. Мөн "Хьюстон Рокетс”-тэй гэрээ хийхээ больсон Эрик Дампиерыг эгнээндээ элсүүлэх боломжтой билээ.
Нийтэлсэн: enigma Үзсэн: (737) Сэтгэгдэл: (0)
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Календар

«  November 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Хэргэлэгчийн булан

Сэтгэгдэл

2014-09-14
Бичсэн: Зочин:
Текст: admminaa yaj holboo barihuu
2014-02-15
Бичсэн: Зочин:
Текст: Үргэлж.uCoz.Com
2014-01-27
Бичсэн: Зочин:
Текст: balai
2014-01-06
Бичсэн: Зочин:
Текст: Вирустай байна Danger!!! :evil: :nono:
2013-10-27
Бичсэн: Зочин:
Текст: Admin n bitgii bitgii gseer bgad bid 2iin xa4riin romaciig zogsootson bshd
2012-12-26
Бичсэн: Зочин:
Текст: zl sda mine
2012-11-23
Бичсэн: Зочин:
Текст: mi site d zagwar suulgaad ug pls DEXTER gdg zagwar pro_tuvshuu@yahoo.com ruu add
2012-01-02
Бичсэн: Зочин:
Текст: dajgui goy duu shuu busdiigaa bitgii muuhai helj bgaach oorsdoo chadsan ym u

Мини Чат

300

Сурталчилгаа

Туслах


Admin

 
UntaaxaimNNN

Шилдэг хэргэлэгч



admin
Мэдээ: 88
Хүйс: Male
Сэтгэгдэл:90


UntaaXaimNNN
Мэдээ: 63
Хүйс: Male
Сэтгэгдэл:94


enigma
Мэдээ: 23
Хүйс: Male
Сэтгэгдэл:12


GoLDeN_KiLLeR_Snoopy
Мэдээ: 4
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


smith
Мэдээ: 2
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Статик


Total online: 1
Guests: 1
Users: 0