Категория Мэдээ мэдээлэл Дата2024-05-10

Сар бол хүний хөл тавьсан нарны системийн цорын ганц тэнгэрийн биет юм. Манай гаригийн энэ дагуул орчин үеийн дурангийн байнгын хараанд байж түүнийг газар дэлхий, сансраас судалсаар байгаа боловч эрдэмтдийн үзэж байгаагаар сарны тухай бидний мэдлэг сүүлийн 40 жилд жаахан нэмэгдсэн, харин тааврын – таамаглалын тоо буураагүй улам бүр өссөөр.

Америкийн "Аполлон” хөтөлбөр дуус¬санаас хойш сарны тухай аажмаар мартагнаж, сансар судлалын чиглэлд тэмүүлж эхэлсэн. Сар өөрөө эрдэмтэд рүү шинэ шинэ таавруудыг илгээж эхэлсэн. 1994 оны 1-р сард автомат туршигчаар хөөрөгсөн "Клементина” хожим "Оддын дайны” хөтөлбөрийн эхлэл "Батлан хамгаалах санаачлагын стратеги”-ийн төгсгөл болсон үйл явдал анхаарал их татдаг.

Энэ үйл явдлын зорилго хамгийн тэргүүний технологийн ололт түүний дотор шинэ хэт мэдрэмжит хэмжих төхөөрөмжийг турших явдал байсан. "Клементина” сарны гадар¬гуун зургийг 400 км зайнаас авч дэлхийд илгээсэн нь сарны урд хагаст байрлах өрхүүдийн ёроолд хөлдсөн ус байна гэсэн нь гайхал төрүүлсэн ба урьд өмнө сарыг хэзээнээс нааш амьдралгүй биет гэж үзсээр ирсэнтэй холбоотой. Сарны хоног газар дэлхийнхээс 28 дахин урт байдаг. Энэ хугацаанд сарны гадаргууд нарны гэрэл тусах ба тэнд агаар байхгүй, гадаргуун тем¬ператур цельсийн 122 градус байдаг байхад мөс хаана байхав. "Клементина”-ын авсан зурганд нарны тусгал хүрэхгүй сарны хэсэгт хэд хэдэн өрхний гүнд мөс байж болохыг өгүүлдэг. Сарны өмнөд хагаст 2500 км голчтой, 12 км гүнзгий өрх байх ба тэр гүнд мөсний мөр байхыг эрдэмтэд үгүйсгэдэггүй ажээ. Ер нь саран дээр хаанаас ус ирсэн байх вэ?. Хэдэн түмэн жилийн тэртээ метеорын хамт саран дээр ус очоод зарим нь ууршиж үгүй болоод зарим нь өрхний гүнд хуримтлагдан үлдсэн байж болох. Гэхдээ энэ бол таамаг төдий зүйл. Америкийн сансар судлалын НАСА-агентлагийн мэр¬гэжилтнүүд сарны үндсэн 5 нууцыг томъёолж энэ чиглэлээр ШУ ажиллах болжээ. Сар хэрхэн газар дэлхийн дагуул бодсон бэ?, Сарны түүх ямар вэ? Саран дээр хэзээ хэрхэн өрх үүссэн бэ? Сарны агаар мандлын түүх ямар вэ?, Нарны аймгийн ямар таамаг сартай холбоотой вэ? Эдгээр нууцлагууд сарны өнгөрсөн түүхтэй холбоо¬той. Сарны ирээдүйн тухай юу хэлж болох вэ? Өөрийн замд тохиолдсон бүхнийг арчсан хүчтэй шуургын нөлөөгөөр унасан, үхсэн, эвдэрсэн, сүйдсэн хүмүүс. байшин барилга мод, бүхэл бүтэн хад толгод, бол байгалийн гамшиг билээ. Энэ гамшигийн өмнө ямар ч амьд ертөнц хүчин мөхөсдөнө. Иймэрхүү сүйрлийн тухайд Апокалип¬сист дурьдсан байх ба өдөр бүр хаа нэгэнтээ газрын гулсалт болсоор ирсэн. Эдгээр аймшигт заналхий¬лэл манай гаригийн дагуул сарны нөлөөгөөр болдог байна. Сарны нөлөөллийг уламжлалт ба уламжлалт бус ШУ судалсаар ирсэн. Бид сарыг манай газар дэлхийн жирийн дагуул бидний хувь заяанд хамаагүй гэж ойлгосоор ирсэн. Энэ жижиг дагуул татах хүчний хуулийн дагуу манай дэлхийг алгуурхан тойрон эргэж байдаг. Сар бидэнд ямар гамшиг авчирч болох вэ?. Сар манай дэлхийгээс 384000 км зайд оршино. Сарны голч 3476 км байдаг нь манай дэлхийн голчоос 4 дахин бага юм. Манай дэлхий сарыг татна, сар манай дэлхийг татна. Сар биднийг тойрон эргэнэ, бид сарыг тойрон эргэнэ. Ийнхүү хоёр гариг салшгүй шүтэлцээтэй. Сар байгаа нь манай дэлхий нарны аймагт багтах зайлшгүй нөхцөл болох ба үүний хажууд сар манай дэлхий дээр байгаа амьтай бүхнийг устгах тавилантай аж. Энэ аймшгийн зэвсэг нь сарны татах хүч гэнэ. Сар шөнө бидний дээгүүр эргэн өнгөрөхдөө татах хүчний талбайд орсон бүхнийг татна. Үүний хамгийн том илрэл бол далайн түлхэлт татралт. Сар хэзээ өөртөө их усыг татах үед татралт явагдаж, тойрог замд эргэлдэн газар дэлхийгээс холдож далайг таталтын талбайгаас гаргах үед түлхэлт явагдана. Ийнхүү эргэлдэн давтагдаж байдаг. Усны жирийн урсгал бол газар дэлхийн хөдөлгөөний шинж. Сар өөрийн таталтад далайг барьж байхад газар дэлхий өөрийн тэнхэлгийг тойрон эргэж байх тул ус эх газарлуу бус эх газар усруу хөдөлж байдаг байна. Сар хэзээ далайг татна газар дэлхий эргэлдэн усны хүчийг мэдэрнэ. Ийм то¬хиол¬долд газар дэлхий өөрийн тэнхэлгээ тойрон эргэх хурдаа алдаж өмнөх хурддаа хэзээ ч эргэж хүрэхгүй болдог. Өөрийн эргэлтийн хэлийг газар дэлхий сансрын таталцлын талбайгаас дөрөв, таван тэрбум жилийн тэртээ нарны аймгийн гаригууд сансрын тоос, халуун хийн эргэлдэгч үүлнээс үүсч байх үед олж авсан байх. Үүнээс хойш газрын эргэх хурд саарсаар, алдагдсан эрч хүч дахин нөхөгдөхгүй. Сарны нөлөөллөөр газрын эргэлтийн хурд өдөр бүр 0, 00164 секундээр багасч, тэнхэлгээ тойрон эргэж байгаа газар дэлхийн хурд багасч байгаа нь алс хэтдээ аюултай үзэгдэлд хүргэх аюултай. 200 сая жилийн өмнө газар дэлхий дээр үлэг гүрвэл байх үед жилийн хоног 385 өдөртэй, газрын нарыг тойрон эргэх хугацаа удсан боловч хоног 23 цагтай байсан. 400 сая жилийн өмнө ургамал дөнгөж эхэлж байсан үед жилийн өдөр 405 хоног 21 цаг ЗО мин байжээ. Газар дэлхий хөгшрөхийн хэрээр өдрийн үргэлжлэх хугацаа уртасна. Сарны нөлөөллөөр газар дэлхий тэнхлэгээ тойрон улам удаан эргэсээр бидний дагуул сар тормозоо дарах үе дөхсөөр байгаа нь илт. Үүнийг ухаарахын тулд дүүрэн хүнтэй автобус хурдалж явахад гэнэт тормозлоход юу болдог билээ. Тэгвэл сар тор¬мозлоход уул байрнаасаа нүүхээр юу болох нь тодорхой.
Далдыг харагч гоц хүмүүс сар дэлхийн хоорондын бага зай нь ойр дотны хүмүүсийн үхэж байгаа үйл явцыг зүүдэндээ харах боломжтой болгосон гэдэг. Сарны хамгийн хүчтэй таталцал бүтэн сартай үед тохиолдох ба бөх организмыг хөнөөх ааш гаргаж болно. Ийм тохиолдол цөөнгүй байсан. Ихэнх тохиолдолд хүний организмын хамгааллын ажиллагаа хамгийн бага болсон нойрсох үед тохиолдоно. Бүтэн сартай шөнө толгой өвдөнө. Энэ үед гадуур явахгүй байх, сарны гэрэл орохооргүй цонхоо хаасан байх, орны дэргэд үгүй гэхэд аяга ус тавьсан байх хэрэгтэй. Сарны сүйрэл болоход газар дээр болж байгаа амьдрал, үхлийн үйл явцаас эрчим хүч хуримтлуулж авна. Хүний амьдралын алхам бүрийг сар хянаж байдаг. Жирийн нөхцөл байдалд сарны нөлөөллөөс гарч чадахгүй аллага, хулгай дээрэм хийх баатарлаг үйлс бүтээх бусдын төлөө амь биеэ золиослох алхам хийгддэг. Тэрч байтугай өдөр тутмын ажил хэргийн нэлээд хэсэг сарны нөлөөлөл дор явагддаг байна. Хэрэв бүх зүйл сарны нөлөөлөл дор явагддаг бол хүний өөрийн мөн чанар, хүсэл тэмүүлэл хаана байх вэ? Хэрэв амьдралын туршид сэтгэл оюунаа хүчирхэг, ариун байлгаж чадсан бол сарны засаглалаас хэсэгчлэн буюу бүтэн салж болохоос гадна үхсэний дараа тамд унахгүй байж болно. Тэгж чадаагүй дур зоргоороо, урсгалын дагуу хөвж өнгөрөөсөн бол хэцүү л байх байж. Үхэх цагт хүний биенээс эрч хүч болох сэтгэл оюуныг сар их хүчтэй цахилгаан соронзон¬гоор татаж авна. Тэрхүү сэтгэл оюуны хэсэг саранд очоод удаан байх ба хэрэв сэтгэл оюуны тэр чадварыг газар дээр гаргаагүй бол саран дээр нэлээд хүнд нөхцөлд өнгөрөөх болно. Саран дээр хүний оюун санаа ямарч өөрч¬лөлтгүйгээр орших ба үүнийг цэвэрлэгээ буюу огторгуйн уудмаар тэнүүчлэхийн өмнөх ахуйн хориг цээрийн хэлбэр гэнэ.
Нийтэлсэн: enigma Үзсэн: (663) Сэтгэгдэл: (1)
Total comments: 1
2010-11-24 6:44 PM
Комментариев:(1)

admin

0  
WoW Ma enigam sain shv so naasan te all

--------------------

Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Календар

«  November 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Хэргэлэгчийн булан

Сэтгэгдэл

2014-09-14
Бичсэн: Зочин:
Текст: admminaa yaj holboo barihuu
2014-02-15
Бичсэн: Зочин:
Текст: Үргэлж.uCoz.Com
2014-01-27
Бичсэн: Зочин:
Текст: balai
2014-01-06
Бичсэн: Зочин:
Текст: Вирустай байна Danger!!! :evil: :nono:
2013-10-27
Бичсэн: Зочин:
Текст: Admin n bitgii bitgii gseer bgad bid 2iin xa4riin romaciig zogsootson bshd
2012-12-26
Бичсэн: Зочин:
Текст: zl sda mine
2012-11-23
Бичсэн: Зочин:
Текст: mi site d zagwar suulgaad ug pls DEXTER gdg zagwar pro_tuvshuu@yahoo.com ruu add
2012-01-02
Бичсэн: Зочин:
Текст: dajgui goy duu shuu busdiigaa bitgii muuhai helj bgaach oorsdoo chadsan ym u

Мини Чат

300

Сурталчилгаа

Туслах


Admin

 
UntaaxaimNNN

Шилдэг хэргэлэгч



admin
Мэдээ: 88
Хүйс: Male
Сэтгэгдэл:90


UntaaXaimNNN
Мэдээ: 63
Хүйс: Male
Сэтгэгдэл:94


enigma
Мэдээ: 23
Хүйс: Male
Сэтгэгдэл:12


GoLDeN_KiLLeR_Snoopy
Мэдээ: 4
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


smith
Мэдээ: 2
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Статик


Total online: 1
Guests: 1
Users: 0